Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.
Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид есдүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө. Энэ дагуу өнөөдөр /2024.09.02/ нийслэлийн МАН, Ардчилсан нам тэргүүтэй намууд хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн МАН өнөөдөр /2024.09.02/ 18.00 цагт хуралдах аж. Тус намыг Хотын дарга Х.Нямбаатар удирдаж нийслэлийн сонгуульд оролцоно. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2,393 тойрог байгуулж, 8,031 мандат тогтоосон. Тодруулбал 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.