АН-аас  НИТХ-д лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, О.Отгонтөгс, сэтгүүлч С.Будрагчаа нар өрсөлдөнө

АН-аас НИТХ-д лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, О.Отгонтөгс, сэтгүүлч С.Будрагчаа нар өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдөр /2024.09.02/ болж өндөрлөлөө.

Энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Үүнээс нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай. УИХ-ын сонгуулийн дараа эрэмбэлэгдэх нь НИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль бөгөөд голлох өрсөлдөөнд АН, МАН өрсөлдөнө. Харин нийслэлийн АН-ын хорооны хурал өчигдөр 00:00 цагт дуусаж, нэр дэвшигчдийг өнөөдөр /2024.09.03/ хэвлэлийн хурлаар зарлахаар болсон. Ингэхдээ Нийслэлийн АН-аас НИХТ-д нэр дэвшигчдийг сонгох хурал “Corporate”-д болсон бол дүүрэгт нэр дэвшигчдийн сонгох хурлыг тусад нь өөр газарт зохион байгуулжээ. Одоогийн байдлаар өөрсдийн цахим хаягаараа нэр дэвшихээ илэрхийлсэн АН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, Баянзүрх дүүрэгт лайвчин О.Отгонтөгсийг, Хан-Уул дүүрэгт сэтгүүлч С.Будрагчаа нарыг дэвшүүлэхээр болжээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд