Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сингапур эдийн засгийн хувьд Ази тивд төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц жинтэй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Монголын эдийн засаг, нийгмийн байдал, ард иргэдийн амьдрал ахуй Сингапуртай харьцуулахад 60, 70 жил хоцорч явна.
Өндөр хөгжилтэй Сингапурийн хөгжил дэвшлийн нэг том суурь нь эмх цэгц, хууль, журам юм. Нийгмээрээ ёс зүй сайтай, шийтгэлийн тогтолцоо буюу ялын бодлого чанга. Их бүтээн байгуулалт хийж байгаа юм чинь ганц нэг тамхины иш хаях, ядаж гудамжинд хүүхдээ угжих, сандарсан үедээ хоёр байшингийн хооронд зам хөндлөн гүйгээд гарчхыг уучилж болно доо, гэтэл хуц гэх нь тэр шүү.
“Метронд жимсний хальс хаях, олон нийтийн газар чихрийн цаас хаях, олон нийтийн газар юм идэх, хүүхдээ угжих, ус ундаа уулгах, олон нийтийн газар бохь зажлах, Сингапурт зөвшөөрөлгүй бүртгэлгүй гадаад тамхи татах буюу авч явах, нэг блокоос илүү тамхи гадаадаас авч ирэх, насанд хүрээгүйчүүдэд тамхи худалдах, зөвшөөрөлгүй газар салют буудуулах, гарцгүй газраар зам гарах, тэнэмэл тагтаа шувуу, амьтан хооллох, галын ба түргэний машин гүйцэж түрүүлбэл, хурд хэтрүүлэх, Автобусны буудалд дураараа зогсох, хүнээ буулгах, хүн авахад гээд энэ бүгдэд 500$ доллараас эхлээд торгууль яригдана“
Бүр зөвшөөрөлгүй газар тамхилах, эвсэл олон нийтийн газар зажилсан бохио хаяхад $1000, Гай таараад галд амархан шатах хог метрон дотор хаячихвал $5000 торгодог байна.
Гэтэл манай улсад мөрийтэй тоглоом зохион байгуулах, цахим залилан гээд хор уршгаараа томоохон гэмт хэрэг хийсэн хүмүүс торгох ялаар шийтгүүлж байна. Монголын Шүүх торгох ял оноож байна.
Гурван жилийн өмнө Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хоёр хүн өөрсдийгөө ариун цэврийн өрөөнд боомилж, нас барсан. Нэр бүхий УИХ-ын гишүүний туслах гэртээ амиа хорлосон, цаашлаад хадгаламж, бэлэн мөнгөө алдана, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, орон байраа барьцаална, нэмээд өр зээлд орно, сэтгэл санаагаар унана, гэр бүлийн хүчирхийлэл гарна, салалт үүснэ, хүүхэд өнчирнө, өөр гэмт хэрэг сэднэ, амиа хорлоно.
Ийм хор уршигтай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд торгох ял оноож байгаа гэхээр аймшигтай.
Хэдий 2 улсын хөгжил 60-70 жилийн зөрүүтэй байгаа ч цахим залилан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгтнүүдэд бохь, тамхины иш хаяхтай тэнцүү шийтгэл оноож байгаа нь гутамшигтай.