АЛБАН ТУШААЛ БУЛААЦАЛДАЖ, ХҮНИЙ ЭРХЭЭ УМАРТСАН ХҮЭК-Д ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ХАТУУ САНУУЛГА ӨГЧЭЭ.

АЛБАН ТУШААЛ БУЛААЦАЛДАЖ, ХҮНИЙ ЭРХЭЭ УМАРТСАН ХҮЭК-Д ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ХАТУУ САНУУЛГА ӨГЧЭЭ.

Монголд алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуулиар олгосон 18 эрхээ бид эдэлж чадахгүй, төрт ёсны дор аж төрсөөр хүний эрх, эрх чөлөөг “мартаж”, Монголд байх л ёстой зүйл гэх сэтгэлгээ сууж эхэлсэн нь өөрөө хамгийн том зөрчил. 

Тэгвэл манай улсад хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий Монгол Улсын их хурлын бүтцийн байгууллага буюу “ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ КОМИСС” гэх сүржин нэртэй байгууллага бий.

Гэвч ХҮЭК-ын үйл ажиллагаа сайнгүй байгаа илт. Хүний эрх зөрчигдөж буй олон кейс байгаагаас хамгийн сүүлийн жишээ гэхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал дээр ХҮЭК одоог хүртэл нам гүм. Тэд яг ажлаа мэддэг юм уу гэлтэй.

Нэгдсэн үндэстний байгууллагын эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 40 жилийн ойг угтан “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийн өнөөдөр ХЗДХЯ-нд зохион байгуулагдаж байна.

Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нээж үг хэлэхдээ:

Би та бүхэнд хүний эрхийн хуулийг шинэчлэн, засаж сайжруулах талаар үүрэг өгөөд 1 жил боллоо. Энэ хугацаанд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хүний эрхийг умартаж сандал, ширээ албан тушаалын төлөө тулга тойрсон хэрүүл хийсээр байна.
ХҮЭК нь ийм байхад Монгол улс яаж хүний эрх ярих вэ? Монгол хүний эрх 1 дэх асуудал шүү, харин та нар тулга тойрсон албан тушаалын хэрүүлээ больцгоо” хэмээн сануулжээ.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын хэлсэн үгнээс дүгнэхэд манай ХҮЭК нь албан тушааын төлөө алалцаж, хүний эрхийг таг мартсан бололтой.

ХЭРҮҮЛЭЭ БОЛЬЖ, АЖЛАА ХИЙНЭ ҮҮ  “Хүний эрхийн үндэсний комисс” МИНЬ !!!



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд