Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдэд холбогдох хэрэгт Д.Цогтбаатар нарын 8 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Цогтбаатарыг 20 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хассан шийдвэр гарч ял шийтгүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5-д буюу шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүны бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах тогтоол гаргана гэж заажээ.
Лайвчин Даваагийн Мөнх-Эрдэнийн дүү Даваагийн ЦОГТБААТАР-ын улс төрчийн замнал богино байх хувьтай байжээ.