Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын "Д-Өргөдөл" цахим системд утааны сонсгол зохион байгуулах талаар өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өргөдөл нийт 71,350 иргэний санал авснаар БОХХАА-н байнгын хороонд шилжүүлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан уг сонсголыг даргалах саналаа хүргүүлжээ.
Тэрбээр "Утааны асуудлаар нийтийн ерөнхий сонсгол хийвэл нэг хэсэгтээ шуугиад л өнгөрнө. Нүүрсний сонсгол гэх том жишээ байна. Нүүрсний хулгайч нараас хэд нь ял эдэлсэн бэ? Ийм зүйл дахин давтах ёсгүй учраас утааны асуудлыг зөвхөн нийтийн сонсгол биш УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулж гэрчийг, хохирогчийг дуудаж хариуцлага тооцдог байх ёстой" хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдлээ.