Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотын удирдлагын багаас утааг бууруулах дараагийн төлөвлөгөөг гаргаснаа өнөөдөр (2024.12.18) Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Тодруулбал сүүлийн хэдэн жил яригдсан "Яндангүй бүс"-ийг хэрэгжүүлэхээр болсон ба Бага тойруу орчим дахь Дөлгөөн нуур, 32, Гандан гэх зэргээр төвийн бүсийг хамруулахаар болжээ. Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд бүгд LPG буюу газаар халаалтаа шийдэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг энэ сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байна. Барилгын ажил 3 сард эхэлж, 2025 оны 10 дугаар сар гэхэд 20 мянган айлыг LPG хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн дараах хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэж танилцууллаа.
- 100 мянган айлд зориулсан газын үйлдвэр, дэд бүтэц байгуулах зураг төслийг эхлүүлж, хоёр жилийн дотор түлшнээс газ руу шилжинэ
- Стандарт бус яндантай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй, журамлана
- Асар их утаа ялгаруулдаг 84 мянган айлын яндан зуухыг нэн яаралтай шинэчилнэ
- Газаар халдаг 20 мянган айлын яндангүй бүс нутаг байгуулна
- V Цахилгаан станц барьж байгуулах хөрөнгө оруулалт татна