Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийн багц хууль орж дэмжигдлээ. Үүн дотор “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга” байсан юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ийн ажлын хэсгийн гишүүний хувиар өнөөдрийн Засгийн хуралдаанд оролцсон.
Тэрбээр, 1998 онд өнөөдрийг хүртэл дөрвөн удаа өргөн баригдаж буцаж байсан хууль. Энэ удаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бүх төлөөллүүдээс санал авч дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж бий болгосон. Энэ хуулиар ажлаа хийж яваад хуулийн байгууллагаар шалгагдаж цаашлаад хоригдох хүртэл шийтгүүлдэг, гүтгүүлдэг зүйлийг хуулийн дагуу тогтоодог байхад чиглүүлсэн. Мөн хэвлэл мэдээллийн салбарыг сошиал орчноос ялгаж, салгах зохицуулалт гэж харж болно. Өнөөдөр бол Засгийн газар дэмжлээ. УИХ-аар одоо энэ хуулийг хэлэлцэн шийдвэрлэнэ" хэмээн мэдэгдлээ.