Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаан 20нд болжээ. Уг хурлаар мод бэлтгэх хэмжээг хэлэлцэн баталсан байна.
Дархан-Уул аймаг нь 81.997 га ойн сантай бөгөөд үүний 94.7 хувь нь Хонгор сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг. 2024 онд аймгийн хэмжээнд нийт 271 өрх 1084 метр куб түлээний мод бэлтгэжээ.
Харин 2025 онд Хонгор сумын ойн сангаас түлээний модыг 400 га талбайгаас 4000 метр. куб бэлтгэхийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
Хонгор сумын ойн сангаас ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ойгоос хэрэглээний мод, ойн цэвэрлэгээний ажил явуулах замаар түлээний мод бэлтгэх юм.