Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чуулганы нээлтээр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Засгийн газар Энержи ресурс, Ухай худгийг луйвраар авсан гэдгийг мэдэгдэж, УИХ руу тогтоолын төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр сүүлийн 15 жил цуглуулсан Оюутолгой, 5 толгой, Энержи ресурс, Ухай худаг, МАК, Петровис, Эрдэнэтийн 49 хувь, ХХ-ын банк, Төрийн банк болон бусад банктай холбоотой мэдээллийг дэлгэлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Говийн бүсэд сангийн хавдрыг дүүргэдэг стратегийн томоохон ордууд байдаг. Зөвхөн Өмнөговиос 1.7 их наядыг төвлөрүүлдэг. Миний 28 жилийн амьдралын 15 жил нь монголын олиграхиудын эсрэг чиглэсэн. Уул уурхайн баялгийг авахын тулд өөрсдөдөө таалагдсан хуулийг баталдаг. Тэр хуулиа гаргаж хуу хамдаг, хулгай хийдэг.
Үе үеийн засгийн газар, ерөнхий прокурор, шүүх, цагдаагийн дарга, УИХ-ын дарга, ерөнхийлөгч нартай хуйвалдсан сүлжээг би 28 жилийн турш эрэн сурвалжлах сэтгүүлч байхдаа удаа дараа нэвтрүүлэг, ярилцлага, нийтлэлээрээ илчилж байсан.
Засгийн газар Энержи ресурс, Ухай худгийг луйвраар авсан гэдгийг мэдэгдэж, УИХ руу тогтоолын төсөл оруулсан. Ажлын хэсгийг хууль зүйн сайд О.Алтангэрэл ахалж байгаа. Би удаа дараа энэ луйврыг илчилж байсан. Хэн ч тоогоогүй. Одоо тоож байна. Тийм учраас би засгийн газрын байр суурийг дэмжээд, УИХ дээр хянан шалгах дэд хороо байгуулж ажиллахын төлөө өнөөдрөөс манлайлж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.