Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дуудлага хүлээн авах утас ажиллахгүй

Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дуудлага хүлээн авах утас ажиллахгүй

Дөрөвдүгээр сарын 1-ээс цахилгаан эрчим хүчний Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дуудлага хүлээн авах утас ажиллахгүй болохыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Гуравдугаар сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад өдрүүдэд ажлын цагаар ажиллах бөгөөд ирэх сараас хаагдах юм байна.

Тодруулбал, өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд нэмэлтээр дуудлага хүлээн авах утаснууд ажиллаж эхэлсэн бол ирэх сараас иргэд зөвхөн 7004-7004 утсаар холбогдож мэдээлэл лавлагаа авна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд