Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

"Тавантолгой түлш" ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн талбайд буусан ба үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлууд хийгдэх ба эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ

галт тэрэг ба төмөр зам нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд