Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсын Их Сургууль "Архив судлал" хөтөлбөрийг дахин нээнэ

     Архивын салбарт дээд боловсролтой мэргэжилтний шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу  Архивын Ерөнхий Газрын хүсэлтийг үндэслэн МУИС-ийн Нийгмийн Ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн харьяанд Монгол хэл, хэлшинжлэл, Түүхийн тэнхим хамтран "Архив судлал"-ын бакалаврын хөтөлбөрийг дахин нээхээр ажиллаж байна. 

     1988 оноос МУИС-ийн Түүхийн ангийн 3 дугаар түвшний оюутнуудаас сонгон мэргэшүүлж, түүхч-архивч мэргэжлээр сургаж байсан түүхтэй. 1988-2015 он хүртэл "Архив"-тай холбоотой мэргэжлээр 100 гаруй мэргэжилтэн төгсөж байжээ. 

     Архивч нь Монгол Улсын Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан тусгай мэргэжилд тооцогддог. Архив судлал нь хүний нийгмийн түүх, соёл, улс төр, эдийн засгийн хөгжлийг ойлгоход чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг хадгалах, системчлэх, судлах, ашиглах үйл ажиллагааг судалдаг судлаач бэлтгэдэг.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд