Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийн банкны дансыг царцааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно" хэмээн мэдэгдээд байгаа.
Тэрбээр "Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна.
Үүнтэй холбогдуулан 1ХВЕТ-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаасан ч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна.
Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна. Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ" гэв.