"ЭМ СИ ЭС"-ийн тролл баг "НООРОГ КРЕАТИВ" компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулдаг уу

Хаврын чуулган сүр дуулиантай эхэлж, Засгийн газар болон MCS гэх асуудал ширүүсэх төлөвтэй. Учир нь Саяхан MCS-ийн троллуудыг тагнуулын байгууллага шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдаж цахим орчинд олны анхаарлыг татаж байсан.

   Тэгвэл хаврын чуулган сүр дуулиантай эхэлж “Энержи ресурс” компаний Ухаа худагийн нүүрсний ордын лицензийг төрд авах асуудал хөндөгдөж эхэлсэнтэй холбоотой засгийн газрыг эсэргүүцэх акцыг цахим орчинд өрнүүлэх, жагсаал цуглаанд уриалах зорилготой үйл ажиллагаа явуулж байж болзошгүй хэмээн Ноорог.мн сайтыг шалгаж эхэлжээ гэх мэдээлэл өнөөдрийн онцлох сэдэв болж байна.

      “Ноорог креатив” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар MCS-ийн хамгаалалтыг хариуцсан М-Армор ХХК-нд ажилладаг бөгөөд 50 хувийг Нью эравенчерс ХХК буюу MCS-ийн шууд хамааралтай компани эзэмшиж байгаа талаар сошиал орчинд мэдээллүүд ар араасаа хөвөрч эхэлж байна. Тус мэдээллийг ЦЕГ-ын газраас тодруулахад Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан талаар мэдээлж байна. Цаашид Засгийн газар ба "Энержи Ресурс" хоорондох асуудал хаврын чуулганаар үргэлжилж бүр хурцдаж ч магадгүй болоод явчихлаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд