Автомашины татвар бууруулах  асуудлаар НИТХ-ын зөвлөл өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ

Автомашины татвар бууруулах асуудлаар НИТХ-ын зөвлөл өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025-03-18/-ны 14:00 цагт болно. Энэ удаагийн хурлаар тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны төлбөрийг 3-5 хувиар нэмэгдуулсэн асуудлыг эргэн харах эсэхийг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас татвар хураамж нэмэхгүй байх чиглэл өгсөн. Засгийн газраас өгсөн чиглэлийг нутгийн өөрөө удирдах байгууллага дагах үүрэгтэй тул нийслэл энэ шийдвэрээ эргэн харах ёстой гэж ЗГХЭГ-ын дарга Н Учрал мэдэгдээд байгаа. Тодруулбал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн хурал хуралдаж нийслэлийн энэ оны төсвийг батлахдаа тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны төлбөрийг 3-5 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нь иргэдийн бухимдалыг ихэд хүргээд байгаа билээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд