Харвард 200 мянган доллараас доош орлоготой гэр бүлийн нэг оюутныг үнэгүй сургана

Харвард 200 мянган доллараас доош орлоготой гэр бүлийн нэг оюутныг үнэгүй сургана

Нэр хүндтэй найман их сургуулийн нэг Харвардын их сургууль илүү их оюутан элсүүлэхийн тулд үнэгүй сургалтын саналаа шинэчиллээ.

       Тодруулбал 200 мянган доллараас доош орлоготой гэр бүлийн нэг оюутныг Массачусетс мужийн Кембрижийн бакалаврт үнэгүй сургахаар болжээ. Гэр бүл нь 100 мянгаас доош орлоготой бол их сургуулиас хоол, байр, эмнэлгийн даатгал, тээврийн зардлыг төлнө. АНУ-ын өөр их сургуулиуд ийм алхам хийж эхэлснийг Харвард дэмжин нэгджээ. 388 жилийн настай Харвардын их сургууль илүү олон оюутныг сургах чиглэл баримталж байна. Шинэ өөрчлөлт, тэтгэлэг 2025/26 оны хичээлийн жилд хэрэгжиж эхлэх бөгөөд АНУ-ын гэр бүлүүдийн 86 хувь нь Харвардын санхүүгийн тэтгэлгийн төлөө өрсөлдөх боломжтой болох аж. 
Өнөөдөр Харвардын бакалаврын нэг жилийн төлбөр 56 мянган доллар. Үүн дээр байр, хоол, эмнэлгийн даатгал зэрэг зардлыг нэмбэл нэг оюутны жилийн зардал 80 мянган долларт хүрдэг. Жил бүр 24 мянган оюутан элсүүлдэг Харвардын их сургууль зөвхөн 85 мянгаас доош орлоготой гэр бүлийн оюутанд үнэгүй боловсрол олгодог байсан аж. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд