Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог бөгөөд нийслэлийн сургуулиуд 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-нийг дуустал бие даалтын долоо хоног буюу сурагчид танхимаар хичээллэхгүй.

Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах ба 4-р сарын 7-ноос нийслэлийн сургуулиудын II улирлын амралт эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. III улирлын хичээл 4-р сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд