Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соёл урлагийн салбар дахь оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг "Мөнгөн мод-2024" наадмыг гурав дугаар сарын 27-нд зохион байгуулна.
Тус наадам Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилготой.
"Мөнгөн мод-2024" наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгааны төрлөөр шилдэг бүтээл шалгаруулах юм. Мөн найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер,удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаачийн төрөлд шилдгүүдийг тодруулахаар төлөвлөжээ.