С.Одонтуяа: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг бүх нийтийн аян болгож өрнүүлнэ

С.Одонтуяа: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг бүх нийтийн аян болгож өрнүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 

-Х.Нямбаатар даргын мэдээлэл дээр нэмж дурдахад айл өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх ажилд төр, захиргааны бүх байгууллагууд оролцохоор болсон. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг бүх нийтийн аян болгож өрнүүлнэ. Байгууллагууд хороо, дүүргээр хувааж аваад ажиллана. Арилжааны банкууд, тэр дундаа Төрийн банк хөнгөлөлттэй зээлийг хөгжүүлэх талаар ажиллана. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад эрдэмтдийн зөвлөл хамтран ажиллаж байгаа.  Эрдэмтдийн зөвлөлөөс гарсан санал, санаачилгуудыг ашиглан орон байрандаа дулаалга хийх гэж байгаа айл өрхүүдэд сонголт өгнө. Түүнчлэн ААН-үүдэд ирэх аравдугаар сараас түүхий нүүрс түлэхийг хориглосон албан бичиг өгсөн.

ААН-ын нэг хувийн орлогын албан татвараас бид агаарын бохирдлыг бууруулахад ашиглана гэж хэлж байсан. Энэ ажлын хүрээнд олон ААН-үүд хамтран ажиллахаар болсон. Хамтарсан уулзалтыг удахгүй зохион байгуулна. Түүнчлэн бүх байгууллагууд, ААН-үүд өөрсдийн гэр хороололд байдаг ажилтнуудынхаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм. Хамгийн гол нь нэгдүгээрт  дулаалгын асуудал байгаа. Тэгэхээр дулаалгын стандарт гарсан байгаа, уг стандартынхаа дагуу ажлаа хийгээд явна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд