"UB palace"-ийн газарт барилга барихыг эсэргүүцэв

     Одоогоос 20 гаруй жилийн өмнө "Улаанбаатар палас" 3000 орчим хүний суудалтайгаар ашиглалтад орсон байдаг. Хошин урлаг, нийтийн дуучдын тоглолтоос эхлээд, сар шинийн үзэсгэлэн худалдааг ч энд зохион байгуулсаар ирсэн.

     Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Хурд стандарт" ХХК-д орон сууцны зориулалтаар газрыг шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Улмаар өнөөдрийн байдлаар "Улаанбаатар палас"-ын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.

     "Улаанбаатар палас"-ийн барилгыг нурааж, оронд нь орон сууцын хороолол барихаар төлөвлөж буйг эсэргүүцэж байгаагаа Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэд өчигдөр мэдэгдэв. Тэд барилгын ажлыг хариуцаж байгаа "Хурд стандарт" компанийг соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай талбайд ямар байгууламж барихаар төлөвлөснөө мэдэгдэхийг шаардлаа. 

     Мөн нийслэлийн холбогдох байгууллагаас иргэд энэ талаар мэдээлэл авахыг хүссэн ч албаныхан "Мэдэхгүй" гэсэн хариулт өгсөнд бухимдаж буйгаа илэрхийлээд байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд