Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаатай холбоотой дуудлага нэлээдгүй бүртгэгддэг. Идээний дээж хэмээн ирсэн зочдоо хүчлэн уулгаж, хүчээр шахуу архи амсуулах нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар бусдыг архиар шахсанаас үүдэж, шахуулсан хүн нь гэмт хэрэг зөрчил гаргах, тэр бүү хэл амь насаа алдах зэргээр хохирвол архиар шахсан хүн нь хуулийн хариуцлага хүлээлгэх заалт үйлчилж буйг сануулъя.
Тодруулбал, хуульд ийн заагаад байна.
- 28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа,
- 28.1.2.21 нас хүрээгүй,
- 28.1.3.жирэмсэн,
- 28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж тус, тус заасан юм.
Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн юм.