Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэлээ

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэлээ

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийн нүүлгэлээ

Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэлээ. Тодруулбал,

4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах - 1;

6-р хороо, 14А байрны баруун талд - 1;

6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал - 1;

8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд - 1;

13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий - 1;

13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд - 1;

15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд - 1;

18-р хороо, Сентоза автобусны зам дагуу - 16;

19-р хороо, 61-р байрны баруун талд - 2;

30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд - 1;

31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талд - 2 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 289 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийг нүүлгэх, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд