Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, их хурал өнгөрсөн даваа гарагт хуралдах үеэр тус намаас томилогдсон Хууль зүй, дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд О.Алтангэрэлийг нэг ч агентлагийн даргаа сольж, өөрийн багаа бүрдүүлээгүй хэмээн намынхан нь шүүмжилж байв.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн захирал, бригадын генерал П.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж, шинэ хүн томилжээ.
ДХИС-ийн захирлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны ОХУ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилсон байна. О.Зоригт өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын даргын албан тушаал хашиж байжээ.