Х.Ганхуяг: Татварын асуудалтай компанийн дансыг татварын байцаагч шууд битүүмжилдэгийг өөрчлөнө

Х.Ганхуяг: Татварын асуудалтай компанийн дансыг татварын байцаагч шууд битүүмжилдэгийг өөрчлөнө

УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хуульд орж буй зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, аж ахуй нэгжүүдэд орлогоос нь хамаарч шатласан байдлаар хөнгөлөлт олгох, НӨАТ дээр мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвараа төлдөг баймаар байна гэдэг асуудал яригддаг. Бараа бүтээгдэхүүн нь гаалиар орж ирж байхад хоёр сарын хугацаанд НӨАТ-ын татвараа төлдөг болох нөхцөл бий болгож байгаа. Аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт хийхдээ НӨАТ-ын хасагдуулалт хийх эрхийг нь олгож байгаа.

Харин хувь хүн дээр ХХОАТ-ыг эхний 10 сая дээр 0 хувь байхаар, түүнээс дээш бол 2, 2 хувиар өсөх байдлаар тооцож байна. Төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэг байна уу аль аль нь гарч байгаа бүх мөнгө Ибаримт дээр тулгуурлна гэж оруулсан. Төрөөс гарч байгаа мөнгөний урсгал зардлын мөнгө НӨАТ-гүй байсныг ийн өөрчилж байгаа.

Татварын асуудалтай компанийн дансыг хаана гэдэг тухайн аж ахуй нэгж бараа материалаа татчихдаг нь хүндрэл үүсгэдэг. Ингэхээр шинэ өөрчлөлтөд Татварын байцаагч шууд дансыг нь битүүмжилдэг байдлыг өөрчилж Сангийн яам, ТЕГ гэрээ байгуулах асуудлыг тусгасан. Тухайн аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогын 15-20 хувийг татварын өр рүү татдаг байхаар зохицуулж байгаа.

Мөн аж ахуй нэгжийн орлого 1.5 тэрбумаас 1 хувийн татвар төлдөг байсныг 2.5 тэрбум болгож нэмсэн. Өрхөд нэг иргэний дансны орлого 500 мянгаас дээш бол 100 хувийн НӨАТ-ын буцаалт авна.

-НӨАТ-ын хууль өөрчлөгдсөн гээд байх юм. Юу нь өөрчлөгдсөн юм бэ?

-Ойролцоогоор 4 их наядын татварын хөнгөлөлт үзүүлнэ. Тогтолцоогоо ч өөрчилье, хөнгөлөлтөө ч өгье гэдэг асуудлыг тусгаж байгаа. Татвартай холбоотой хэд хэдэн хуулийг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүдээс ч, иргэнээс ч гаргасан байна. Сонгож аваад өөрчилбөл тогтолцоог нураах асуудал үүснэ. ХХОАТ-ыг бууруулъя гэхээр 2.6 их наядын дарамт төсөвт үүснэ. 2019 оны Татварын хууль нь иргэдийг гээчихсэн, өрхийн орлогыг хамгаалах асуудлаа тусгаж өгөөгүй. Аль нэгийг нь сигментлээд сонгоод өөрчилбөл тогтолцоогоо эвдэх эрсдэл л үүснэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд