"1960-1980 онд баригдсан дотуур байранд 42990 хүүхэд амьдарч байна"

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Дотуур байр 2.0” үндэсний бодлогын III дахь зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

2024 оны байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 415 сургуулийн 528 дотуур байранд 42990 хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан. Тэгвэл энэ хичээлийн жилд дотуур байранд 30838 суралцагч байгаагаас 77.5 хувь нь малчин өрхийн хүүхэд ажээ. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй нийслэл хотод ЕБС болон МСҮТ-ийн суралцагч байршил, орон зайгаас үл хамааран сурах, хөгжих эрхээ эдлэхийн тулд зайлшгүй дотуур байранд амьдарч байна.

Ихэнх дотуур байр 1960-1980 онд баригдсан хуучин, газар хөдлөлтөд тэсвэргүй, дулааны алдагдалтай хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц байгааг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхбаяр мэдээллээ. Тэрээр "Хуучирсан барилга, байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаа нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байна. Өрөө тасгийн хүрэлцээ муу, хүүхдийн дотроо бие, засах, усанд орох боломж хангалтгүй байна. Мөн хүүхдүүдийн номын сан, амрах ор дэр, ширээ сандал зэргийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд