Д.Амгалан: Узбек тогооч нарыг авчран дөрвөн төрлийн хоол хийлгэхэд нийслэл 600 гаруй сая төгрөгийн зардал гаргасан

Д.Амгалан: Узбек тогооч нарыг авчран дөрвөн төрлийн хоол хийлгэхэд нийслэл 600 гаруй сая төгрөгийн зардал гаргасан

Төв талбайд зохион байгуулагдаж буй “Хоолын өдөрлөг”-т зориулж нийслэл  1.6 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээллийн мөрөөр НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас тодрууллаа.

Food festival-ын зорилго нь юу юм бэ?

НЗДТГ-ын дарга Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг гэж гаргадаг. Үүнд 2025 онд нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн гаргаж, олон нийт болон олон улсад сурталчлан таниулж, ирэх жуулчдын урилгыг татахаар тусгасан.

Food festival буюу “Хоолны өдөрлөг”-ийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас сүүлийн арван жилийн турш зохион байгуулж ирсэн. Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд шашлык, плов гэх мэт узбек хоолыг онцолж байна. Ирэх жил солонгос, орос гээд жил бүр өөр өөр улсын хоолыг сонгоод явна. Энэ нь тухайн үндэстний хоолыг монголд нутагшуулах зорилготой.

Маргаашаас Ганданд хийсэн, номын авшигтай, монголын үндэсний уламжлалт хоол болох гурилтай шөлөөр иргэдэд үйлчилнэ.

“Хоолын өдөрлөг”-ийг зохион байгуулахад 1.6 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл үнэн үү?

Узбек тогооч нарыг авчран дөрвөн төрлийн хоол хийлгэхэд нийслэл 600 гаруй сая төгрөгийн зардал гаргасан. Олон нийтийн сүлжээгаар цацаад байгаа шиг 1.6 тэрбум төгрөг биш. Өдөрт 5000 хүнээр тооцоод долоо хоног хоолоор иргэдэд үйлчлэн, буцаагаад 175 сая төгрөгийг Нийтлэг үйлчилгээний газарт төвлөрүүлэх тооцоотой ажиллаж байна.

Гадаадын жуулчид Улаанбаатарт буугаад хөдөө орон нутаг руу яваад өгдөг. Орон нутагт бол үзүүлэх гоё сайхан байгаль нь байна. Харин нийслэлд жуулчдад үзүүлж харуулах брэнд бүтээгдэхүүн гэвэл даншиг наадам, хоолны фестиваль гээд маш цөөхөн.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн харъяат соёл урлагийн байгууллагууд тоглолт үзүүлэх, компаниуд асар барьж,ширээ засах гэх мэтээр төр, хувийн хэвшил хамтраж ажиллаж байна.

 

эх сурвалж: MASS.MN



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд