Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын дараагийн тулааны тов гарчээ

Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын дараагийн тулааны тов гарчээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын спортод хөл тавьж, багагүй амжилт гаргаад байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2023.12.17/ Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны хоёрдахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентийн голлох тулаанчдын нэг Бүгд Найрамдах Доминикан улсын боксчин Йохан Васкестэй тулалдаж, сүүлийн наймдугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн бокст найм, "Boxing Insider" холбоонд дөрөвдөх ялалтаа байгуулсан билээ. Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулааны тов гарсан байна. Тэрбээр энэ сарын 28-ны өдөр ээлжит тулаанаа хийхээр болжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд