Т.Санчир шигшээ багийн нэрийн өмнөөс дахин тоглохгүй

Т.Санчир шигшээ багийн нэрийн өмнөөс дахин тоглохгүй

Т.Санчир 2023 оны Үндэсний дээд лигийн тэргүүн тоглогч буюу “MVP”-ын шагналын эзэн билээ. Үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн гурван удаагийн аварга, дээд лигийн тэргүүн тоглогчоор таван удаа шалгарсан. Финалын үнэ цэнэтэй тоглогчоор хоёр удаа, бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон. 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно. Сүүлийн үед шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалттай холбоотой хэлэлцүүлэг цахим орчинд өрнөсөн. Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн тэргүүтэй туршлагатай тоглогчдыг бэлтгэлд дуудаагүйд сагсан бөмбөг сонирхогчид шүүмжлэлтэй хандсан. 

Тэгвэл Т.Санчир өнөөдөр/2024.02.16/ өөрийн цахим хуудаснаа "Шигшээ багийн залуусдаа амжилт. Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байна. Хэн байх, байхгүй нь чухал биш байх. Гол нь эв нэгдэл багийн ойлгоцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна. Бид нар тамирчид болохоор сонгох шийдвэр гаргах тал дээр эрх бүхий хүмүүс биш талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог. Ерөнхий дасгалжуулагч бид хоёрын асуудал энүүгээр дуусаг.

Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Надтай үл ойлголцоод хамтарч ажлаад амжилт гаргана гэж худлаа байх. Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. За тэгээд сагсан бөмбөгт дуртай үзэгчиддээ хандаж хэлэхэд шигшээ багаа тултал нь дэмжээрэй хэрүүл уруул хийлгүйгээр. 3.2.1 Монгол" гэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд