Манай тамирчид усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай боллоо

Манай тамирчид усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай боллоо

Усанд сэлэлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин Улсад болж байна. Тус Азийн аваргад манай улсаас 21 тамирчин өрсөлдөж буй.Тодруулбал 15-17 насны 200 метрийн холимог сэлэлтэд Э.Энхмэнд урьдчилсан гараанд 2:13.03 секундэд барианд орсноор өөрийн гараандаа түрүүлж нийлбэр дүнгээр хоёрдугаарт орсон. Финалд манай тамирчин 2:11.24 секундэд замаа дуусгаснаар түүхэн амжилт үзүүллээ. 

50 метрийн араар даллах сэлэлтийн 15-17 насны ангилалд Э.Эрхэс мөн хүрэл медаль хүртлээ. Урьдчилсан гараанд улсынхаа рекорд шинэчилсэн Э.Эрхэс шигшээд улсынхаа рекорд амжилтыг ахин шинэчилж 26.43 секундээр шагналт байранд шалгарсан юм.

зураг

 

Эх сурвалж: Turuu Jargal

Ийнхүү усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай боллоо. Энэ бол усны спортын түүхэнд өмнө нь үзэгдэж байгаагүй том амжилт юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд