Ах, дүүс олон улсын боксын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Ах, дүүс олон улсын боксын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Казахстаны Алматы хотод болсон, “Сидней-2000” олимпын аварга Ирмахан Ивраймовын нэрэмжит өсвөр үе, залуучуудын охидын олон улсын боксын тэмцээнд манай эмэгтэй тамирчид дасгалжуулагч Э.Гаваагийн удирдлагад оролцлоо. Тэднээс өсвөр үеийнхний ангилалд “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Лхам 52 кг-ын жинд түрүүлэв. Түүний амжилтыг буухиалж 46 кг-д А.Алтанзул (“Ихэр бээлий” клуб), залуучуудын ангилалд 50 кг-д Э.Номундарь (“Radiance”) хүрэл медаль хүртжээ. Мөн ОХУ-д болсон олон улсын тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Ц.Манал (“Хилчин” спорт хороо) мөнгө, 48 кг-д тулалдсан С.Төгөлдөр хүрэл (Дорнод аймаг, “Талын бүргэд” клуб) хүрэл медалийн эзэн болов. Монголд энэ спортоор хичээллэж, амжилт гаргаж буй ах, дүү тамирчин цөөнгүй бий. Тэдний төлөөлөл нь Ц.Манал, Ц.Лхам нар юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд