ЛеБрон Жеймс түүхэн амжилт тогтоолоо

ЛеБрон Жеймс түүхэн амжилт тогтоолоо

“Лос Анжелес Лейкерз” багийн лидер ЛеБрон Жеймс ҮСБХ-ны түүхэнд 40,000 онооны босго давсан анхны тоглогч болсон билээ. Тэрбээр өчигдөр “Денвер”-т 114:124 оноогоор хожигдоход 26 оноо авснаар /40,017/ домогт Карим Абдул Жаббарын /Лью Алсиндор/ хүрч чадаагүй өндөрлөгт хүрсэн юм. Тэрбээр түүхэн амжилт тогтоосныхоо дараа өгсөн ярилцлагадаа “Хувийн амжилт надад нөлөөлдөггүй гэвэл худлаа хэлсэн болно. Мэдээж, хувийн үзүүлэлтүүд надад үнэ цэнэтэй. Багадаа дээд амжилтуудыг эвдэж, бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч болохыг мөрөөдөж өссөн. Гэхдээ би хэзээ ч хувийн үзүүлэтээр дээд амжилт тогтоох юм сан гэж бодож байгаагүй. Ийм зорилго тавьдаггүй. Энэ бүхэн аяндаа л болсон. Би бол зүгээр л хэрхэн илүү сайн, зөв тоглох вэ гэдэгт л анхаардаг. Дээд амжилтуудыг эвдэгдэшгүй мэтээр ярих нь угаасаа буруу. Өмнө нь Оскар Робертсоны троипл даблын дээд амжилтын талаар бүгд л ингэж ярьдаг байсан, гэтэл одоо Никола Йокич, Лука Дончич нар бараг итоглолт болгонд трипл дабль хийж байна. Надад бол ялах, хожих л хамгийн чухал нь” гэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд