Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
- Монгол Улсын шүүх 2023 онд:
- Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 117 шүүхийн 524 шүүгч 113,284 хэрэг маргаан хянан шийдвэрлэжээ. Үүнээс анхан шатны 389 шүүгч 106.003 хэрэг маргаан шийдвэрлэжээ.
- 2021 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл зургаан удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалт, шалгалт явуулсан. Энэ хугацаанд нийт 98 нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн барьснаас 87 шүүгч тангараг өргөн ажлаа хийж байгаа.
- Дээрх хугацаанд 37 шүүгч өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
- Монгол Улсын Их Хурлын 2016 оны тогтоолоор улсын 117 шүүхийн хэмжээнд 699 шүүгч ажиллах учиртай. Гэвч хүний нөөцийн дутагдалтай байгаа учраас өнөөдрийн байдлаар 524 шүүгч ажиллаж байна.
- Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш нарын хийсэн 2022-2023 оны судалгаагаар шүүгчдийн зохист ачаалал 278 хувь хүртэл хэтэрсэн гэх мэдээлэл гарсан.
- Шүүх 49,6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор хянан шийдвэрлэжээ. Тодруулбал улсын тэмдэгтийн хураамж 17,8 тэрбум, торгох ял шийтгэл 15,1 тэрбум, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан 15,7 тэрбум, зөрчлийн хэрэгт холбогдох шийтгэл 854 сая төгрөг байна.
- Гэмт хэргийн улмаас 20674 хүн, 663 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, 153,2 төгрөгийн эд хөрөнгө, 454 хүний амь хохирч, 8425 хүний эрүүл мэндэд хохирол учирсан.
- Авлигын 283 хэргийг хянан шийдвэрлэхээс 187 шийдвэрлэсэн. Үүнээс 167 хэрэг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг байна. Авлигын хэрэгт ял шийтгүүлэгчдийн 45,4 хувь нь төрийн албан хаагч байна. Үүнээс 27 нь Улстөрийн албан тушаалтан байна.
-