Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоолны сөрөг дайралт” гэсэн бичигтэй хоёр эмэгтэй зураг руу шөл цацжээ. Тэр хоёр эмэгтэй “Riposte Alimentaire” буюу “Хоолны сөрөг довтолгоо” нэртэй бүлгийн гишүүд аж.Хүрээлэн буй орчны активистууд Луврын музейд байршуулсан Мона Лизагийн зураг руу шөл цацаж эрүүл, байгальд ээлтэй хоол үйлдвэрлэхийг шаардсан байна. Луврын музей тус бүтээл хамгаалалтын шилтэй байсан тул ямар нэгэн байдлаар гэмтээгүй хэмээсэн юм.
Хөрөг рүү шөл цацсаны дараа тэд “Аль нь илүү чухал вэ? Урлаг уу? Эсвэл эрүүл, байгальд ээлтэй хүнсээр хооллох уу? Та нарын хөдөө аж ахуйн систем аймшигтай. Манай улсын тариаланчид ажил дээрээ үхэж байна” гэж хэлжээ.
Мона Лизагийн хөрөг рүү 2022 онд нэгэн залуу мөн бялуу шидэж байсан билээ.