Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэх бол нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийтдээ 225.2 мянган хүн хамрагдана.
Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцон орон нутгийн нэмэгдэл олгоно.
Мөн орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргаа төрийн үйлчилгээний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Ахмад настны тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэх бол халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж 10 хувиар нэмэгдэнэ.