Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүндэрчээ. Түүнчлэн гуравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 63 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, үлдсэн нь цасгүй байна.
Гуравдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийт 4.7 сая малын зүй бус хорогдол бүртгэгджээ.
- Сүхбаатар аймаг: 1.3 сая
- Хэнтий аймаг: 636 мянга
- Дорноговь аймаг: 432 мянга
- Архангай аймаг: 418 мянга
- Төв аймаг: 351 мянга
- Дундговь аймаг: 202 мянган толгой мал хорогджээ.
Мөн улсын хэмжээнд 70 ба түүнээс дээш хувийн малын хорогдолтой 2257 өрх байна. Харин бүх малаа зуднаар алдсан нийт 342 малчин өрх бүртгэгджээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас аймаг орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Булган, Төв, Сүхбаатар аймгийн 19 сум руу нийт 25 техник хэрэгсэл, 274 алба хаагчдыг томилон ажиллуулж байна. Одоогийн байдлаар нийт 502 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 201 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.
Аймаг орон нутгийн онцгой комиссоос гуравдугаар сарын 18-нд 167 малчин иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 786 малчинд хоол хүнсний тусламж хүргүүлжээ. Мөн нийт 248 малчин өрхөд өвс, 356 өрхөд тэжээл хүргэх арга хэмжээ авч ажиллажээ.