Б.Гончигсүрэн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Б.Гончигсүрэн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох их дуулга тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд нийт 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас эрэгтэйчүүдийн -100 кгд Азийн наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл, “Их дуулга” тэмцээний гурван медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн барилдаж хүрэл медаль хүртлээ.

Түүний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Леонардо Конгалвэшийг ялсан юм. Тэрээр энэ тэмцээний дөрөв дэх медалиа хүртэж буй нь энэ юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд