Эрдэнэтэд Жүдочдын олимпын сорилго эхэллээ

Эрдэнэтэд Жүдочдын олимпын сорилго эхэллээ

Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт зохион байгуулж байна.

undefined

Тус хотод өмнө нь 2016 оны Риогийн олимп, 2020 оны Токиогийн олимпын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээн зохион явуулж байв. Харин энэ жил буюу гурав дахь удаагаа буюу “Парис-2024” олимпын наадмын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн л энэхүү хотод хүлээн авч байна. Нэг үгээр хэлбэл жүдочид олимпын өмнөх сорилго тэмцээнээ “Хангарьд” ордны татамид өгдөг уламжлал тогтож байх шиг. Эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн тэмцээнд 36 байгууллагын 258 тамирчин уран мэхийг уралдуулна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д 43, эмэгтэйчүүдийн 57 кг-д 18 тамирчин бүртгүүлсэн нь хамгийн олонд тооцогдож байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодрох юм. Монголын шилдэг тамирчдаас гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Г.Наранцэцэг, Л.Сосорбарам,  Г.Сод-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Эрдэнэбаяр нар улсын аваргыг өнжиж байна.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд