МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИД ТОДОРЛОО

МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИД ТОДОРЛОО

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн медалийн төлөө барилдах бөхчүүд тодорлоо. 

Эрэгтэйчүүдийн 60кг 

Аваргын алтан медалийн төлөө  “Женко” клубийн  Б.Сүхбат , “Хилчин” клубийн тамирчин К.Ёолк нар өрсөлдөхөөр боллоо. Хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр  “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Жанцандорж, “ Хангарьд” клубийн тамирчин Б.Цогт-Очир,  “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболд, Женко клубийн тамирчин Э.Сумъяабазар нар өрсөлдөхөөр шалгарч үлдлээ. 

Эрэгтэйчүүдийн 66кг 

 66 кг-ын жинд алтан медалийн төлөө Хэнтий аймгийн Ө.Бямбадорж, “Хурд” клубийн тамирчин А.Сумъяа нар өрсөлдөхөөр шигшээд шалгарлаа. Хүрэл медалийн төлөө” Мон-Алтиус Цагаанбаатар”  академийн тамирчин Х.Батцэнгэл, “Женко”  клубийн А.Өнөболд, Дархан-Уул аймгийн тамирчин Т.Төрболд, “Алдар” спорт хорооны  Э.Энхболд нар хүч үзнэ. 

Эрэгтэй 73 кг-ын жинд Алтан медалийн төлөө “Шинэбадрах” клубийн   Ж.Гансүрэн, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр нар өрсөлдөнө. Хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр “Хангарьд” клубийн тамирчин Д.Алтансүх, “Хилчин” клубийн тамирчин Э.Гансүх, Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаяр, “Алдар” спорт хорооны тамирчин Л.Анхзаяа нар өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 48 кг 

Энэ  жинд алтан медалийн төлөө “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү, “Женко” клубийн Ж.Анударь нар өрсөлдөхөөр боллоо. Харин хүрэл медалийн төлөө Спортын төв сургуулийн Н.Ундралбаяр, “Гүрү Дожо ”  клубийн тамирчин М.Нандин-Эрдэнэ, “Хаан хүнс” клубийн  С.Гүнжинлхам, “Чандмань-Оргил” дэвжээний тамирчин Б.Бадамгарав нар өрсөлдөнө. 

Эмэгтэйчүүдийн 52 кг 

Алтан  медалийн төлөө “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Уранзаяа, “Хангарьд “ клубийн Б.Гүндэгмаа нар шалгарлаа. Хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр “Мон-Алтиус Цагаанбаатар”  академийн  Г.Цогзолмаа, “Хурд” клубийн  А.Баярмаа, “Женко” клубийн  О.Нандин-Эрдэнэ, “Тэмүүжин” клубийн  А.Булган нар хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн 57 кг 

Энэ жинд  “Алдар” спорт хорооны тамирчин А.Сосорбарам, Хилчин клубийн тамирчин О.Саруул нар  аваргын төлөө өрсөлдөнө. Харин  “Хилчин” клубийн Г.Ганцэцэг, “Winner” клубийн  М.Цэндбазар, “Magic team” клубийн  Г.Энхжин, “Хилчин” клубийн  О.Оюунчимэг нар  энэ жингийн хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Эмэгтэйчүүдийн 63 кг 

Алтан медалийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч, “Женко” клубийн Ц.Сүнжидмаа нар хүч үзнэ. Харин хүрэл медалийн төлөө “Сүлд” спорт хорооны тамирчин Л.Энхрийлэн “Хилчин” клубийн тамирчин Л.Дэлгэрмаа, “Хүч” спорт хорооны тамирчин Д.Есүй , “Гүрү дожо” клубийн Х.Маралмаа нар барилдана.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд