Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газраас зарласан "5Ш" ажиллагааны нэг болох Шувуу ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авч ирж шалгаж буй. Тэгвэл шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчилжээ.
Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна. Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм.