СОГТУУГААР ДАВТАН ЖОЛООДСОН ҮЙЛДЭЛ 70% БУУРЧЭЭ

СОГТУУГААР ДАВТАН ЖОЛООДСОН ҮЙЛДЭЛ 70% БУУРЧЭЭ

Монгол Улсын Их Хурлаас согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу энэ оны эхний 4 сарын байдлаар 

Он

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил

Гэмт хэрэг

Гэмтсэн хүн

Нас барсан

2023 он

10048

56

38

18

2024 он

6746

49

35

14

Өсөлт бууралт

48.8 хувиар буурсан

12.5 хувиар буурсан

7.8 хувиар буурсан

22.2 хувиар буурсан

Энэ оны эхний 04 сарын байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг улсын хэмжээнд 413 бүртгэгдсэнээс  орон нутагт 289 буюу 69.9 хувь, нийслэлд 124 буюу 30.0 хувийг эзэлж байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн холбогдогч нарын 366 буюу 88.6 хувийг эрэгтэй, 47 буюу 11.3 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа бол насны хувьд 20-35 настай 189 буюу 45.7 хувь, 36-54 настай 186 буюу 45 хувь, 55 ба түүнээс дээш настай 38 буюу 9.2 хувийг тус тус эзэлж байна.       

Нийслэлд бүртгэгдсэн 124 хэргийг үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Хан-Уул дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 32, Баянгол дүүрэгт 15, Сүхбаатар дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 16, Багануур дүүрэгт 3, Налайх дүүрэгт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн.Орон нутагт бүртгэгдсэн 289 хэргийг үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баян-Өлгий аймагт 9, Ховд аймагт 21, Увс аймагт 10, Хөвсгөл аймагт 21, Завхан аймагт 5, Архангай аймагт 10, Говь-Алтай аймагт 14, Баянхонгор аймагт 20, Булган аймагт 17, Өвөрхангай аймагт 34, Дундговь аймагт 4, Өмнөговь аймагт 28, Дархан-Уул аймагт 18, Сэлэнгэ аймагт 16, Орхон аймагт 13, Дорноговь аймагт 21, Сүхбаатар аймагт 19, Дорнод аймагт 15, Хэнтий аймагт 5, Төв аймагт 14, Говьсүмбэр аймагт 5 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэгт тооцсоноор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс 70.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 

Эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил /2023 оны эхний 4 сарын байдлаар/

Эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг

/2024 оны эхний 4 сарын байдлаар/

1

Нийслэл

456

Нийслэл

124

72.8 хувиар буурсан

2

Орон нутаг

936

Орон нутаг

289

69.1 хувиар буурсан

3

Улс

1392

Улс

413

70.3 хувиар буурсан



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд