М.БАДАРЧИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭЦЭСЛЭНЭ

М.БАДАРЧИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭЦЭСЛЭНЭ

Улсын арслан М.Бадарчид холбогдох Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2024.04.29/ эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагатай холбоотой үндсэн шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас танилцуулахаар болсон юм.Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн. Гэхдээ МОНАДА түүний тамирчны эрхийг эдлүүлээгүй учраас эцсийн шийдвэр гаргах хугацааг ирэх долоо хоног хүртэл сунгаад буй. М.Бадарчийн шинжилгээ авах олон улсын дүрэм стандарт алдагдсан гэдэг гомдол бодитой байна. Гэхдээ олон улсын дүрэм алдагдсан нь шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш байна гэж үзсэн юм.Допингийн эсрэг байгууллага шинжилгээний хариуг тамирчинд урьдчилан мэдэгдээгүй, хамтран ажиллах санал тавиагүй, барилдах эрх хасах шийтгэлийг нь албан ёсоор мэдэгдээгүй шууд гаргасан нь тамирчны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн.Тиймээс энэ эрхүүдийг хангуулах долоо хоногийн хугацааг допингийн эсрэг байгууллагад өгөв. Мөн энэ мэдэгдлийн хариу тайлбар гаргах эрхтэйг М.Бадарчид мэдэгдсэн. Давж заалдах комиссын зүгээс хуулийн дагуу М.Бадарчид хамтран ажиллах санал байгааг мөн танилцуулахдаа,

Нэгдүгээрт, хэн энэ бодисыг санал болгосон, яаж олж авсан, ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлах,

Хоёрдугаарт, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасч барилдах эрхийг нэг жилээр хасах боломж байгааг хурал даргалагч тайлбарлаж өгсөн юм. Эцсийн шийдвэр гарах хүртэл М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд