Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 20 жилийн дараа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчиллаа.Тодруулбал, иргэн Т гэгч нь 1989 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт хүчиндэх гэмт хэрэг үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил таван сарын ял авчээ.
Тэрбээр 1993 онд ШШГГ-ын харьяа 423-р ангид хорих ял эдэлж байхдаа оргосныг цагдаагийн байгууллага Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.
Т нь өнгөрсөн хугацаанд 2003 онд Улсын бүртгэлийн газар хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, өөрийн өвөөгийн нэрээр овоглож нэрээ өөрчилжсөн. Оргон зайлсан хугацаандаа бэлгийн дур хүслээ хангах гэмт хэргийг хоёр удаа үйлдэж, 2005 онд Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял шийтгэгдсэн боловч өвчний улмаас нэг жил 1 сарын хорих ял эдлэн чөлөөлөгджээ.Одоо түүнийг ял завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, улсын хилээр хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.