Насанд хүрээгүй гурван охиныг биеийг нь үнэлүүлэхээр заналхийлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Насанд хүрээгүй гурван охиныг биеийг нь үнэлүүлэхээр заналхийлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тухайлбал, иргэн Б.Д, Г.Г нар нь насанд хүрээгүй Э, Ц, Н нарын эмзэг байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж бусдад худалдаалсан гэх хэргийг шалгажээ. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 3.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд