Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ оны эхээр нэг сар 22 хоногтой хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхдаа дарж, амьсгалын дутагдалд оруулж, амь насыг нь хохироосон хэрэг Өмнөговь аймаг гарчээ.
Тодруулбал, Т.Б нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрсөн нярайг нэг сар 22 хоногтой байхад нь анхаарал болгоомжилгүйгээсээ болж, амь насыг нь хохироосон байна.
Эл хэргийн шүүх хурлыг өнгөрсөн сарын 2-ны өдөр зохион байгуулжээ. Шүүх хуралдаанаар эндсэн нярайн ээж буюу Т.Б-д хүүхдээ хэвтэж хөхүүлж байхдаа хөхөөрөө дарж амьсгалын хурц дутагдалд оруулж болгоомжгүй амь насыг хохироосон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
-Хуулийн тайлбар-
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6.1-т Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.