Улсын арслан М.Бадарчийн допингийн маргааны шийдвэрийг танилцуулна

Улсын арслан М.Бадарчийн допингийн маргааны шийдвэрийг танилцуулна

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Түрүү бөх, Монгол Улсын арслан М.Бадарчийн допингийн шинжилгээнээс "сэргээш" илэрсэн байдаг билээ.

Тэрбээр шинжилгээний хариугаа зөвшөөрөөгүй бөгөөд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороонд гомдол гаргаж, маргаан үүсгэсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.05.10/ 10:00 цагт "Олон улсын ба Үндэсний спортын арбитр"-аас Улсын арслан М.Бадарчийн маргааны шийдвэрийг танилцуулахаар болжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд