М.Бадарчийн шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тул бөхчүүдийн цол хэрхэн ахих нь анхаарал татаж байна

М.Бадарчийн шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тул бөхчүүдийн цол хэрхэн ахих нь анхаарал татаж байна

Монголын үндэсний ба олон улын спортын арбитрын давж заалдах комисс өнөөдөр М.Бадарчийн гомдлыг хэлэлцлээ.

Өмнөх хуралдаанаар М.Бадарчийн допинг хэрэглэсэн нь үнэн болохыг тогтоож, улмаар,

  • Өөрөө шууд хүлээн зөвшөөрөх
  • Эсвэл хэзээ, хэнээс допингийн бодис авснаа хүлээн зөвшөөрөх хоёр сонголт өгсөн.

Аль нэгийг сонговол барилдах эрхийг хассан дөрвөн жилийн хугацааг хөнгөлөх боломжтой талаар Давж заалдах комисс мэдэгдэж байв. Хариу мэдэгдэл долоон хоногийн хугацаа өгсөн.

Тэгвэл, өчигдөр 17.00 цагт нэрээ нууцалсан гэх гэрч мэдүүлэг өгснөөр хуралдаан дахин боллоо.

Тухайн гэрч Турк улсаас метенолин бодис агуулсан эм уудаг байсан. М.Бадарчтай тааралдахдаа панангинтэй андуурч, үүнээсээ 10-аад ширхгийг өгсөн гэж мэдүүлэв. Харин М.Бадарч панангин дууссан байсан тул түүнээс эм асууж авснаа, мэдэлгүй ууснаа хүлээн зөвшөөрсөн.

Гэвч,

  • Гэрчийн нэр, нүүрээ нууцалсан байдал
  • М.Бадарчтай онцын холбоогүй гэх мөртлөө эмнээсээ 10-аадыг өгсөн нь
  • Харагдал байдлаар ч ялгаатай хоёр эмийг андуурсан гэдэг нь
  • М.Бадарч ч мэдэлгүй уусан гэдэг нь
  • Энэ бүх хугацааны дараа, хариу мэдэгдэх долоо хоногийн сүүлээр гэнэт гарч ирсэн нь
  • М.Бадарчаас эм биш тариагаар илэрдэг бодис илэрсэн зэрэг нь эргэлзээ төрүүлж байв.

Харин шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, үүнийг үндэслэлгүй гэж үзлээ. Улмаар М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин дараагийн асуудал нь түрүү бөх М.Бадарчид унасан бөхчүүдийн цол хэрхэн өөрчлөгдөх вэ?

Тавын даваанд өвдөг шороодсон

  • Аймгийн арслан Б.Баянмөнх УЛСЫН НАЧИН

Зургаагийн даваанд өвдөг шороодсон

  • Улсын начин Э.Даш УЛСЫН ХАРЦАГА

Долоогийн даваанд дунд шөвөгт өвдөг шороодсон

  • Аймгийн арслан С.СүхбатУЛСЫН ЗААН

Наймын даваанд их шөвөгт өвдөг шороодсон

  •  Улсын аварга О.Хангай чимэг нэмнэ   

Есийн даваа буюу үзүүр, түрүү булаацалдсан

  • Улсын харцага Ц.Бямба-Отгон УЛСЫН АРСЛАН


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд