Хүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ

Хүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ

Нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпа тусламжгүйгээр Эверестэд авирахаар явсан Монголын уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар сураггүй алга болоод хоёр хонож байна гэж "Everest today" мэдээлжээ. Тэдэнтэй хамт явсан уулчны бие муу байгаа аж. Сураггүй болсон залуус хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбогдсон бөгөөд тэр даруй хайх ажиллагааг эхлүүлжээ.

Сануулахад, Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гурван уулчин Эверестийн оргилд авирахаар дөрөвдүгээр сарын 5-нд явсан. Тэд авиралтын онцлог нь монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр авиралт хийхээ мэдээлсэн билээ.

8848 метр өндөр Эверестийн оргил өөдөөх амжилтаа монгол залуус зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрч, отгоо өөрсдөө барьж хөтөчгүй явна гэдгээ зарлаад замд гарсан билээ. Эверестийн оргилд нийт 6664 уулчин гарснаас 221 уулчин хүчилтөрөгчгүй явжээ. Харин монгол улсын тухайд эдгээр залуус хүчилтөрөгчгүй авиралтаар гарах гэж буй анхны тамирчид юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд