Тайсон, Пол нарын тулааныг мэргэжлийн тулаанд оруулна

Тайсон, Пол нарын тулааныг мэргэжлийн тулаанд оруулна

Майк Тайсоны Жейк Полтой хийх гэж буй тулааныг Техасын эрх баригчид мэргэжлийн боксын тэмцээн гэж зөвшөөрчээ. Ингэснээр тэд албан ёсны бүртгэлд орох боловч хоёр минут найман раунд ихэнх мэргэжлийн тулаанаас богино байх болно. Мөн бээлий нь ердийн хэрэглэдэг 10 унцаас илүү 14 унц жинтэй байх ба 57 настай Тайсон, 27 настай Пол нарын  насны зөрүүг харгалзан тулааны хэд хэдэн дүрэм гаргажээ.  Зарим нь Тайсоны цохилтын хүч туршлагагүй өрсөлдөгчөө ноцтой гэмтээж магадгүй гэж санаа зовниж, эрүүл мэндийн тусламж бэлэн байлгах хэрэгтэй гэж үзэж байна. Эсрэгээрээ Тайсон өрсөлдөгч Полоос ахимаг настай тул залуу хүний хүчийг дийлэхгүй байх магадлалтай гэлээ.

Тулааныг өнгөрсөн сард зарласан бөгөөд долоодугаар сарын 20-нд Арлингтон хотод болно.

"Netflix" компани тулааныг шууд дамжуулахаар төлөвлөж байна.  Сурталчилгааны агентлагууд Техасын лицензийн эрх баригчидтай хамтран ажиллаж, тулааныг албан ёсны тоглолт болгон баталгаажуулжээ. "YouTuber" Жейк Пол 2020 онд мэргэжлийн анхны гараагаа хийсэн ба "UFC"-ийн аварга асан Андерсон Силва, Нэйт Диаз нарыг боксын дүрмийн дагуу ялсан. Тэрбээр нэг хожигдсон нь  2023 оны хоёрдугаар сард Английн Томми Фьюритэй хийсэн тоглолт. Тайсон бол боксын домог бөгөөд 1986 онд 20 настайдаа хүнд жингийн хамгийн залуу аварга болсон юм. Тэрбээр 2005 онд ялагдал хүлээсэн ч 2020 онд домогт тоглогч Рой Жонс Жуниортой тулалдаж, тэнцээгээр өндөрлөсөн.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд