Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2024 оны нэгдүгээр улиралд 2.3 сая төгрөг болсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 28 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин 2020 оны зэрэгцүүлэх үнээр илэрхийлэгдсэн өрхийн сарын дундаж бодит орлого нь 1.6 сая төгрөг болж, өмнөх оны нэгдүгээр улирлаас 20 хувиар буюу 263 мянган төгрөгөөр өсөв.
2.3 сая төгрөгийн орлогыг задалж үзвэл
- 1.3 сая нь цалин хөлс
- 506 мянга нь тэтгэвэр, тэтгэмж зэрэг байна.
Тэгвэл өрхийн сарын дундаж зарлага нь мөн л 2.3 сая төгрөг болж, өмнөх жилийн нэгдүгээр улирлаас 27 хувиар нэмэгдлээ. Мөн 2020 оны зэрэгцүүлэх үнээр илэрхийлж, өрхийн бодит зарлагыг тооцвол 1.6 сая төгрөг болж, өмнөх оноосоо 18 хувиар нэмэгджээ.